
Мэдээ, мэдээлэл

2024 ОНЫ 11-Р САРЫН 8-Д КЮҮШҮ ИХ СУРГУУЛИЙН ИТО КАНПУСТ “ОЛОН УЛСЫН ТҮҮХЧ ЭРДЭМТЭДИЙН СИМПОЗИУМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “ОЛОН УЛСЫН ТҮҮХЧ ЭРДЭМТДИЙН СИМПОЗИУМ”амжилттай өндөрлөлөө.

МОРЬТ ХАРВААЧДЫН ХАМТАРСАН ҮЗҮҮЛБЭР БОЛЛОО
2024 оны 11-р сарын 4-нд Япон улсын Фүкүока хот дахь Иймори сүмд хоёр орны морьт харваачдын үзүүлбэрийг амжилттай зохион байгууллаа. Монголоос Цогтхүү ахлагчтай "Хан Монгол" морьт харваачдын холбооноос 4 морьтон ирж оролцлоо. Үзэгчид Япон Ябусамэгийн (морьт харваа) үзэсгэлэнтэй байдал, Монгол морьт харваачдын хурдыг шимтэн үзэж гайхширч байлаа.

Кюүшюү болон Окинава бүс нутагт оршин суугаа монгол иргэд ээ,
Цаашид бид Facebook хуудсаараа дамжуулан төрөл бүрийн мэдээллийг тогтмол хүргэх болно.
Мөн газар хөдлөлт, цунами зэрэг болзошгүй гамшгийн үед ч мэдээллийг шуурхай авах боломжтой.
Иймд та бүхнийг манай Facebook хуудсанд нэгдэж, дагаснаар цаг алдалгүй мэдээлэл авах боломжтой болох юм.
Фукуока дахь өргөмжит консулын мэндчилгээ

Миний бие Мийшё Ёшихико нь Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит Консулаар томилогдсондоо гүнээ талархаж, энэхүү хүндэт бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Манай өргөмжит консулын газрын эрхэм зорилго бол Кюүшю, Окинава бүс нутаг болон Монгол Улсын хооронд бат бөх гүүр нь болж, хоёр орны найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. Ялангуяа Япон Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, тэднийг аюулгүй, амар тайван орчинд амьдран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг эрхэм зорилтоо болгоно.
Мөн бид эрүүл мэнд, эдийн засаг, соёл, спорт, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагаа, солилцоог идэвхтэй дэмжиж, харилцан ойлголцол, итгэлцлийг улам бататгахыг зорин ажиллах болно. Фүкүока хотын Азид нээлттэй, идэвхтэй хөгжиж буй онцлогийг бүрэн ашиглан аялал жуулчлалыг дэмжих, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хоёр улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг эрмэлзэнэ.
Энэхүү шинэ замналд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн алхаж, хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Монгол Улсын Өргөмжит консул
Мийшё Ёшихико